МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ

АРГЫГ ЗААЖ, АМЖИЛТЫГ МЭДРҮҮЛБЭЭС ТЭР БАГШИЙН ГАВЬЯА

Сургуулийн захирлуудад- Математикийн багш нарт

2014-06-03 10:18:27

ХӨТӨЛБӨРИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭС

Ангилал : Хамтдаа хөгжье! | Нийтэлсэн : mgl | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Зар

2014-06-02 10:00:24

  Жил бүр зохион байгуулдаг “Төгс тоо” төвийн сургалт Улаанбаатар хотод

-           2014.06.20-ноос Бага анги, 9 хоног 120,0 мян төг

-          2014.06.20-ноос Дунд анги, 12 хоног, 150,0 мян төг хичээллэнэ.

 

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : mgl | Уншсан (17) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Физикийн хичээлийн сорилго шалгалт 2-ын дүгнэлт

2014-05-23 17:37:38

 ЭЕШ-д физикийн хичээлээр шалгалт өгөх сурагчдаас 5 сарын 3-ны өдөр сорилго-2 шалгалтыг авлаа. Шалгалтад 8-н БДС-ийн 200 хүүхэд шалгагдлаа. Дүн мэдээ анализыг дэлгэрэнгүйгээс үзээрэй.

Сурагчдын байр эзлүүлэлт

Сорилгын дүгнэлт татах

Ангилал : Олимпиад, уралдаан | Нийтэлсэн : mgl | Уншсан (24) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2014 оны аймгийн олимпиадын дунд ангийн багшийн бодолт

2014-05-23 15:37:06

                                                                                              Үргэлжлэлийг дэлгэрэнгүйгээс үззэрэй.

Ангилал : Олимпиад, уралдаан | Нийтэлсэн : mgl | Уншсан (36) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сургуулийн удирдлагуудад

2014-05-20 17:53:48

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн тайланг 2014.06.20-ны дотор дараах үзүүлэлтийн дагуу бичиж, ts_sod22@yahoo.com хаягаар ирүүлээрэй.

 “Багшийн хөгжил” хөтөлбөрийн тайланг бичих үзүүлэлт

-       Олон нийтийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, багшийн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байдал

-       Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг багш нарт эзэмшүүлж буй байдал

-       Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй байдал

-       Сургалтын хэрэглэгдэхүүний цахим сан бүрдүүлэлт

-       Ажлын байранд мэргэжил дээшлүүлэлт /хэдэн хүн хэдэн удаагийн сургалтанд хамрагдсан нэрсээр хүснэгтэлж нарийн гаргах/

-       Багшийн хөгжил төвийн үйл ажиллагааг дэмжих

-       Сурган хүмүүжүүлэх өв уламжлалд суурилсан хүүхэд хүмүүжүүлж хөгжүүлэх сургалтын  үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх

-       Туршлага судалсан байдал

-       Багшийн хөгжлийг дэмжих ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байдал

-       Багш хэрхэн яаж хөгжиж байгаад судалгаа хийсэн байдал

-       Хөтөлбөрийн үр дүн

Жич: Өгсөн үзүүлэлтийн дагуу тоо, баримт, график, зураг хавсаргах

Мэргэжил дээшлүүлэлт / тоо/

Байгууллага

Ажлын байрандаа

Орон

Бүсэд

Үндэсний хэмжээнд

Гадаад

Нийт

нутагт

оронд

ЕБС

 

         

СӨБ

 

         

Нийт

 

         

Мэргэжилтэн Ц.Сод-Эрдэнэ

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : mgl | Уншсан (3) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

КЕНГУРУ-2014 уралдаанд медаль болон зэргийн диплом хүртсэн сурагчиддаа баяр хүргэе

2014-05-16 10:34:40

      Олон улсын математикийн КЕНГУРУ-2014 уралдаан 2014 оны 3 сарын 22-ны өдөр зохиогдож аймгийн 16 сургуулийн 3-11 дүгээр ангийн 1029 сурагч хамрагдсан юм. Уг уралдаанаас I БДС-ийн 3 б ангийн сурагч Эрдэнэбаатар Нэмүүлэн, 4-р сургуулийн 3 б ангийн сурагч Пүрэвдорж Мөнх-Учрал, Ганболд Төрболд нар алтан медаль хүртлээ.

КЕНГУРУ-2014 уралдаанд медаль болон зэргийн диплом хүртсэн нийт сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, баяр хүргэе

Сургуулийн нэр Оролцсон сурагчдын тоо Шагналын тоо 2-р зэргийн диплом 3-р зэргийн диплом Зэргийн диплом нийт Бүгд Хувь
алт  мөнгө хүрэл медалын тоо хувь
1 I БДС 108 1 2 2 5 4,6 11 19 30 35 32,4
2 II БДС 64     1 1 1,6 6 9 15 16 25,0
3 III БДС 76     3 3 3,9 10 6 16 19 25,0
4 IV БДС 61 2 1 2 5 8,2 8 8 16 21 34,4
5 Асгат 16       0 0,0   1 1 1 6,3
6 Баяндэлгэр 109     4 4 3,7 3 8 11 15 13,8
7 Дарьганга 34       0 0,0   1 1 1 2,9
8 Мөнххаан 113   2 2 4 3,5 5 16 21 25 22,1
9 Наран 46       0 0,0 1 3 4 4 8,7
10 Онгон 58     1 1 1,7 1 6 7 8 13,8
11 Сүхбаатар 58       0 0,0 2 4 6 6 10,3
12 Түвшинширээ 56   2 1 3 5,4 2 9 11 14 25,0
13 Түмэнцогт 79       0 0,0 2 8 10 10 12,7
14 Уулбаян 68       0 0,0 1 7 8 8 11,8
15 Халзан 22       0 0,0     0 0 0,0
16 Эрдэнэцагаан 61     1 1 1,6 1 6 7 8 13,1
    1029 3 7 17 27   53 111 164 191 18,6

Шагнал болон зэргийн диплом хүртсэн сурагчдын нэрсийг ТАТАХ /Анги, ангиараа бүх сурагчдын оноо байгаа/

Ангилал : Олимпиад, уралдаан | Нийтэлсэн : mgl | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сургалтын менежрүүдэд

2014-03-14 12:16:55

Сургалтын менежрүүдэд

                 Сайн байна уу? Та бүхний ажил тавлаг биз дээ.

1.Улсын шалгалтын бэлтгэл хэрхэн хийгдэж байгааг шалгах зорилгоор  9-р ангийн математикийн хичээлийн шалгалтыг 2014 оны 3 сарын 18-ны мягмар гаригт 8 цаг 45 минутад авна. Иймд сургууль дээрээ хичээлийн зохицуулалтыг хийнэ үү? Шалгалтын анализыг 3 хоногийн дотор ts_sod22@yahoo.com хаягаар ирүүлнэ. Сургалтын менежрүүд шалгалтыг хариуцлагатай авч, засалтад хяналт тавьж ажиллахыг анхааруулж байна. Сэдвийг мэйл-ээр явуулах тул менежерүүд манайд бүртгэлтэй байгаа мэйл хаягуудаа утасдаж тулгаарай.

2. “Кенгуру-2014” ОУ-ын математикийн уралдааны сэдэв ирсэн тул яаралтай татан авна уу? Уралдаан 2014 оны 3 сарын 22-ны Бямба гаригт 10 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Иймд сургуулиуд бэлтгэлийг эртнээс сайтар хангана уу? Сургууль дээр зохион байгуулах уралдааны журмыг дэлгэрэнгүйгээс орж үзээрэй.

3. 2 сарын 25-ны дотор ирүүлэх математикийн багш нарын ур чадварын уралдааны хөтөлбөр, илтгэл, зохион байгуулсан ажлын тайланг  одоо болтол ирүүлээгүй Дарьганга, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, 1,2,3-р БДС-ууд байна. Блогоор дамжуулан уралдааны тухай тодруулга бичгийг 3 удаа нийтэлсэн, мөн хугацаа өнгөрсөн даруйд менежер, багш нартай холбогдсон тул ямар нэгэн шалтгаан хэлэхгүй байх гэдэгт найдаж байна. /шүлхийгийн хажуугаар ирүүлэх хугацаа хангалттай байсан/. Эдгээр сургуулиуд 3 сарын 18-ны дотор яаралтай ирүүлэх.

Мэргэжилтэн Ц.Сод-Эрдэнэ /93059288, 95758282/

Ангилал : Олимпиад, уралдаан | Нийтэлсэн : mgl | Уншсан (56) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Улсын төрөлжсөн олимпиадын хуваарь гарлаа.

2014-03-11 09:17:38

Ангилал : Олимпиад, уралдаан | Нийтэлсэн : mgl | Уншсан (59) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Физикийн хичээлийн сорилго шалгалтын дүгнэлт

2014-03-10 16:52:44

Сургалтын менежер болон физикийн багш нарт

              3 сарын 1-ны өдөр ЭЕШ-д физикийн хичээлээр шалгалт өгөх сурагчдаас сорилго шалгалт авлаа. Шалгалтад Эрдэнэцагаан 13, Онгон 30, Түмэнцогт 7, Мөнххаан 24, I БДС 49, II БДС 29, III БДС 25,IV БДС 33 нийт 210 хүүхэд хамрагдлаа. Сургууль бүрийн өгсөн үнэлгээг нэгтгэн дүгнэлт хийлээ. Сургуулиуд өөрийн үнэлгээнд анализ хийн зөвлөгөөний дагуу ажиллах шаардлагатай болоод байгааг саяны сорилго шалгалтын дүн харуулж байгааг анхаарна уу? Дүгнэлтийг дэлгэрэнгүйгээс болон татан авч үзэж болно.

Мэргэжилтэн Ц.Сод-Эрдэнэ

  Сурагчдыг байр эзлүүлсэн жагсаалт

Физикийн сорилын дүгнэлт

Ангилал : ЭЕШ | Нийтэлсэн : mgl | Уншсан (114) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Виетийн теоремийн нэгэн хэрэглээг ашигласан бодлогыг харуулъя.

2014-03-10 15:06:21

Ж.Түвшинжаргал багш facebook  хаягтаа тавьсан бодлогыг татан орууллаа. Виетийн теоремийн нэгэн хэрэглээг ашигласан бодлогыг харуулъя.

Ангилал : Зөвлөгөө, зөвлөмж | Нийтэлсэн : mgl | Уншсан (67) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй